Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
Үйл явдал
/
2021-04-20
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа.
 
Хурлын эхэнд өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар танилцууллаа. Мөн дүүргийн нийгмийн салбарын төслүүдийн удирдагч Э.Ниндэв, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулж, санал солилцлоо.
Нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байна. Зөвхөн дүүргийн хэмжээнд гэлтгүй Нийслэлийн хэмжээнд “Сovid-19” халдварын дэгдэлттэй холбоотой нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд үүрэг гүйцэтгэн ажиллаж буй төрийн албан хаагчдын эрүүл мэнд, ар гэрийн аюулгүй байдлыг хангах, нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хэлтсийн дарга нар албан хаагчдын халдвар хамгааллын дэглэмд онцгой анхаарч, зөвлөн туслах үүргийг маш сайн гүйцэтгэх хэрэгтэй байна.
Мөн дараах үүрэг даалгаврыг дүүргийн удирдах ажилтнуудад өгөв:
✅Нутгийн захиргааны нийт байгууллагууд дотоод халдвар хамгаалалтын дэглэм, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж ажиллах
✅Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал шилжсэн хугацаанд албан хаагчдаа цахим сургалтад хамруулж, чадваржуулах ажлыг зохион байгуулах
✅Дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж, газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулж ажиллах
✅Энэ онд дүүрэгт хийгдэх инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг авто замын ажлуудтай сайтар уялдуулах
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.62.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.