СХД: Байгууллагын албан хаагчдыг нарийн шинжилгээнд хамруулж байна
Үйл явдал
/
2021-12-10
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ болон хороодын нийт ажилчдыг урьдчилан сэргийлэх нарийн шинжилгээнд Нэгдсэн эмнэлэгтэй хамтран хамруулж байна. Шинжилгээнд хамрагдсан ажилчид урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах юм. Тус эрүүл мэндийн үзлэгт лабораторийн шинжилгээнүүд, зүрхний бичлэг, хэвлийн эхо, ходоодны дуран болон нарийн мэргэжлийн эмчийн үзлэг гэх мэт бүх төрлийн оношилгоо шинжилгээ багтаж байна.
 
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг нь албан хаагчдын эрүүл мэндийг тандах, ердийн болон мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт илрүүлж, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилготой үйл ажиллагаа юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.144.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.