“Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д Чингэлтэй дүүрэг нэгдлээ
Үйл явдал
/
2021-12-07
Нэгдсэн Үндэсний Байгууллагын санаачлагаар жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д дэлхийн 187 орон нэгдмэл нэг зорилго, нэг уриан дор нэгддэг.
 
“Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг энэ жил Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооноос “Хүчирхийлэл хүн бүрт хамаатай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа ба Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олны зүгээс дэргэдэх хэлтэс, албад, харьяа байгууллагуудыг аянд нэгдэхийг уриалж байна.
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.209.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.