Томуу гэхээс илүү омикроны халдвар ИХСЭЖ байна
Үйл явдал
/
2022-01-12

 ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өнөөдөр /2022.01.07/ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Хоёр нислэг тутмын нэгд зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж байгаа. Улсын хэмжээнд 15 тусгаарлан ажиглах байр ажиллаж байна. 3492 хүн тусгаарлагдаж шинжилгээнд хамрагдсанаас өнөөдрийн байдлаар 119 тохиолдлыг илрүүлсэн байна" гэлээ.

Ингэхдээ хувилбарын тандалтын шинжилгээг вирусийн генийн дараалал тогтоох "NGS" төхөөрөмжөөр шинжлэхэд нийт 12 сорьцод омикрон хувилбар илэрсэн талаар тэрбээр мэдээллээ. 12 тохиолдлыг задалбал, энхийг сахиулагчдаас 10, Истамбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээс нэг, Бангкок-Улаанбаатар нислэгээр ирсэн нэг хүнээс батлагджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.129.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.