Зээлийн батлан даалтын сан Жи Эс Би Капитал ББСБ-тай хамтран ажиллахаар болжээ
Үйл явдал
/
2022-02-10

Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг, Жи Эс Би Капитал ББСБ-ын Захирал Ч.Чинбат нар  2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар тус ББСБ-ын харилцагч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид батлан даалттай зээлд хамрагдах боломж нээгдлээ.

 

Зээлийн нөхцөл:

Зээлийн төрөл

·         Хөрөнгө оруулалтын

·         Эргэлтийн хөрөнгийн

Зээлийн дээд хэмжээ

80,000,000₮

Зээлийн хугацаа

48 сар хүртэл

Зээлийн хүү

ББСБ-ын нөхцөлөөр

Батлан даалтын хувь, хэмжээ

Зээлийн 60% хэртэл

/48,000,000₮-с хэтрэхгүй/

Үйлчилгээний хураамж

50,000₮ /нэг удаа төлнө/

Батлан даалтын шимтгэл

·         1 жил – 1%

·         2 жил – 2%

·         3,4 жил – 3%

 

ЖДҮҮ эрхлэгчид тавигдах шаардлага:

  • Жижиг дунд үйлдвэр эрхлэгч байх (Гэрчилгээ, тодорхойлолт)
  • Зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байх
  • Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа эрхэлдэг байх
  • Нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, санхүүгийн орлоготой байх

Дэлгэрэнгүй мэдээллийг www.cgf.mn вебсайтаас орж үзэх боломжтой.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.117.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.