СОНГИНОХАЙРХАН дүүргийн эрүүл мэндийн ТӨВ автомашинтай боллоо
Үйл явдал
/
2022-02-10

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олон өнөөдөр /2022.02.09/ нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулсан “Toyota Vellfire” маркийн шинэ автомашинтай боллоо. Энэхүү автомашины түлхүүрийг Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайханд гардуулан өгөв.

Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн, шуурхай, хүртээмжтэй хүргэхэд онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй бөгөөд үүнд зориулалтын техник, хэрэгслийн хэрэглээ үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Ард олныхоо эрүүл мэндийн төлөө энхийн манаанд зогсож буй эмч, эмнэлгийн ажилчдадаа ажил хөдөлмөрийн өндөр, амжилт хүсье.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.191.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.