ӨМНӨГОВЬ: “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааныг зохион байгуулж явуулна
Үйл явдал
/
2022-02-10
Монголын Үндэсний Олимпын Хороо, Монголын Үндэсний Олимпын Академиас 3 дахь удаагаа Монгол орон даяар зарлаж байгаа “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааныг Өмнөговь аймагт зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж доорх асуудлыг шийдвэрлэлээ.
 
1. Болзолт аяны хүрээнд 2022 оны 01 дүгээр сараас, 05 дугаар сарын 01 хүртэл 5 сарын хугацаанд зохион байгуулах. Өмнөговь аймгийн хэмжээнд хийж гүйцэтгэх ажлыг 3 бүлэг, 12 заалт бүхий төлөвлөгөөг гаргаж баталлаа.
 
2. Болзолт аяны хүрээнд Өмнөговь аймгийн өсвөр үе, залуучуудын “Бие бялдар-ын хүмүүжил, спортын амжилтыг нэмэгдүүлж, хөгжлийг сайжруулах, эрүүлжүүлэх зорилгоор спортын 17 төрлөөр “Бага-Олимп 2022” наадмыг
2022 оны 05 дугаар сарын 01 хүртэл
 
- Анхан шатны сургуулийн
 
- Аймгийн шигшээ гэсэн 2 үе шаттайгаар зохион явуулахаар заавар, удирдамж, календарьчилсан төлөвлөгөөг болон холбогдох зардлыг баталлаа.
 
3. Сурагчдад болзолт аяны хүрээнд “Олимпын боловсрол” олгох зорилгоор 3 чиглэлд аймгийн төв, хөдөөгийн бүх сургуулиар аялах олимпын “Галт бамбар” аялуулах маршрут, хугацаа, заавар удирдамжийг баталлаа. “Галт бамбар”-ыг 02 дугаар сарын 14-өөс эхлэн аялуулахаар боллоо.
 
4. Өмнөговь аймгийн хэмжээнд “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааныг зохион байгуулж явуулахаар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Б.Батболд, БТСГазрын дарга Т.Энхтуяа, “Афин” Олимпын зөвлөлийн дарга С.Түвшинбаяр нар хамтын ажиллагааны гэрээгээ байгуулж, энэ 7 хоногт аймгийн нийт Биеийн тамирын багш нарт МҮОХороо, МУБИСургуулиас 2 хүнийг урилгаар орон нутагт ирүүлж 2 хоногийн сургалт семинарыг зохион явуулна.
 
 
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗАР
“АФИН” ОЛИМПЫН ЗӨВЛӨЛ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.7.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.