ЭМЯ: Бага насны хүүхдүүдэд хүнд өвчин оношлогдох нь нэмэгдэж байна
Үйл явдал
/
2022-02-15

Эрүүл мэндийн даатгалаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах тусламж үйлчилгээний нэр төрөл болон тусламж авах насны бүлгийг 2022 оноос эхлэн нэмэгдүүлжээ. Энэ оноос өмнө 18-аас дээш насныхныг дөрвөн насны бүлэгт хуваан эрт илрүүлгийн багц тусламж үзүүлдэг байсан бол 2022 оноос Эрт илрүүлгийн тусламж үйлчилгээний журмыг шинэчилснээр 0-17 насны хүүхдүүдийг насны онцлогт тохирсон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар болов.

Бага насны хүүхдүүдэд хүнд өвчин оношлогдох нь нэмэгдэж буй тул хүүхдүүдээ урьдчилан сэргийлэх хамруулахаар болжээ. Мөн хүүхдийн эхийнхээ хэвлийд ураг байхад нь оношлох тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд оруулсан байна.  

Өмнөх жилүүдэд эрт илрүүлгийн хүрээнд 18 төрлийн үзлэг оношилгоо хийдэг байсан бол 2022 онд  30 нэр төрлийн үзлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалаар хийлгэх жагсаалтыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан ба энэ ажилд Улсын төсвөөс 60.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эрт илрүүлгэд жилд нэг хүнд дунджаар 60 мянган төгрөг төсөвлөсөн бөгөөд эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй явсаар өвдвөл нэг хүнд 11.2-12.3 сая төгрөгийн эмчилгээний зардал гарч эдийн засагт дарамт учрах тооцоо байна. Тиймээс иргэд эрт илрүүлгэд хамрагдаж, эрүүл мэндээ хамгаалахыг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд уриалав. 

 

Эрт илрүүлгэд жилд нэг хүнд дунджаар 60 мянган төгрөг төсөвлөсөн бөгөөд эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй явсаар өвдвөл нэг хүнд 11.2-12.3 сая төгрөгийн эмчилгээний зардал гарах тооцоо байна.

Манай улсад хорт хавдар халдварын бус өвчнийг тэргүүлдэг. Ходоод, улаан хоолой, элэг, умайн хүзүүний хорт хавдар нийт хавдрын 75  хувийг эзэлж ба эдгээр нь бүгд эрүүл мэндийн даатгалаар эрт илрүүлэх боломжтой өвчин. Жишээлбэл, 40 настай хүн даатгалаараа ходоодоо нэг удаа дурандуулахад өвчний шинж тэмдэг илрээгүй бол 50 наснаас дээш хоёр жилд нэг удаа дурандуулаад байвал хавдраар өвчлөх эрсдэлээс өөрийгөө бүрэн хамгаална.

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн тулд эмэгтэйчүүд 30 наснаас эхлэн гурван жилд нэг удаа өрхийн эмнэлэгтээ хандан эсийн шинжилгээ хийлгэнэ. Хэрэв хавдрын урьтал шинж илэрвэл дараагийн шатлалын эмнэлэгт хандаж, эмчилгээ хийлгэх замаар өвчнөө эрт оношлуулж, бүрэн эмчлэх тогтолцоо бүрджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.76.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.