Геодези, усны барилга байгууламжийн газар Налайх дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-02-15
.

Геодези, усны барилга байгууламжийн газар Налайх дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Дээрх санамж бичиг үзэглэх үйл ажиллагаанд ГУББГ-ын дарга Л. АРИУНТУЯА, Налайх дүүргийн засаг дарга Ч. РАДНААБАЗАР, ГУББГ-ын Техник үйлчилгээ эрхэлсэн орлогч дарга З. БЯМБАЖАВ, ГУББГ-ын Ерөнхий инженер С. БАТСАЙХАН, Налайх дүүргийн засаг даргын орлогч Т. ТУНГАЛАГ, Налайх дүүргийн Захирагчийн ажлын албаны дарга Д.ОЮУНБИЛЭГ болон бусад албаны төлөөлөл инженер техникийн ажилчид оролцлоо.

 Хамтын ажиллагааны хүрээнд 2022 оныг /#ХОТЫН_ИРГЭНИЙ_ЖИЛ/ болгон зарласантай холбогдуулан ГУББГ болон Налайх дүүргийн инженерийн бэлтгэл арга хэмжээний үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагаа, хамгаалалтын зурвас дэглэмийг мөрдүүлж, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчинг сайжруулах мөн жишиг далан сувгийн барилга угсралт тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн арга зүйн зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэхэд санамж бичгийн зорилго оршиж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.141.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.