Б.Артур: Төмөр замын хэллэгээр нэг вагон замаас гарахыг ОСОЛ гэдэггүй. Тэр бол ГОЛОГДОЛ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-29

-"Тавантолгой түлш" ХХК-ийн захиалгаар мидлингийн тээврийг эхлүүлсэн байгаа. Энэ сарын 25-ны 13:00 цагийн байдлаар бохир жингээр 3926 тонн ачаатай 6021 дүгээр галт тэрэг Цогтцэций өртөөнөөс гарсан. Тээвэр энэ сарын 26-нд 01:25 минутад Зүүнбаян өртөөнд ирсэн.

Улмаар энэ сарын 27-ны 11:00 цагт Толгойт өртөөнд ирж, 03:20 минутад эхний 22 вагоны ачааг Тавантолгой түлш компанийн баруун бүсийн үйлдвэр дээр буулгасан. Дараагийн 25 вагоныг салбар зам руу тавихаар бэлтгэл хангаж байна.

ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Н.Энхболд "Тавантолгой өртөөнөөс депогийн чиглэлд аж ахуйн зориулалтаар ажиллаж байсан нэг вагон замаас гарсан байна. Нийт 33 зүтгүүр вагоны 23 дахь нь дундаасаа салж замаас гарсан.

Төмөр замын хэллэгээр нэг вагон замаас гарахыг осол гэдэггүй. Осол гэдэг бол хүний амь нас эрсэдсэн зэрэг томоохон хэмжээний хохирлыг хэлнэ. Гологдол гэдэг бол техникийн зөрчил гарах ангилал юм. " гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.210.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.