ТӨВ АЙМАГТ "ХҮҮХДИЙН ХООЛНЫ ҮЗЭСГЭЛЭН" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОГДЛОО.
Үйл явдал
/
2022-03-24

БШУСайд,Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2020.12.02-ны өдрийн А/166, А/559,222 тоот тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор цэцэрлэг” нь хүүхдийн хоол хүнсний илчлэг хангалт, түүний нэр төрөл болон чанарын байдалд үнэлгээ өгөх, байгууллагын үйл ажиллагааг сурталчлах , үйлчилгээг ил тод болгох, иргэдийн санал хүсэлтийг сонсох хамтран ажиллах, зорилго бүхий “Хүүхдийн хоолны үзэсгэлэн” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, хүүхдийн хоолны нэгдсэн мэдээллийн сан, цахим системээс хэрхэн мэдээлэл авч ажиллах талаар заавар зөвлөмж өгч мэдээлэл хийлээ.

Өдөрлөгт аймаг болон Зуунмод сумын удирдлагууд, цэцэрлэгийн зөвлөлийн гишүүд, төвийн бүсийн цэцэрлэгүүд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.213.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.