Б.Лхагвасүрэн: Манай улс Хятадад ковидын, ОХУ-д дайны ХОРИГТ ОРЧИХЛОО!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-31

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

Долларын ханшийг хэрхэн зохицуулах вэ?

Ковидын дараах эдийн засгийн сулрал манай улсад хүчтэй нөлөөлж байна. Тэрчлэн хойд хөршид үүссэн геополитикийн асуудал намжвал Монгол улсын нөхцөл байдал сэргэх боломжтой.

Хойд хөрш рүү вальют их хэмжээгээр хяналтгүй гарч байна гэсэн болгоомжлол байна шүү дээ?

Гаалиар гарч байгаа иргэд өөрсдөө мэдүүлээд л гарч байгаа. Түүнийг хорьсон, хязгаарласан зүйл байхгүй. Манай банк хянадаг газар нь биш.

Танай хувьд тансаг хэрэглээний импортыг хязгаарлах тухай хөндсөн. Энэ саналаа албан ёсоор УИХ, ЗГ-т танилцуулсан уу?

Ерөнхийдөө тансаг хэрэглээтэй холбоотойгоор татварын хуульд өөрчлөлт оруулахаар ярьсан. Тухайлбал автомашины лизинг хязгаарлах зохицуулалт хийнэ. Олон улсад автомашины лизинг 36 сарын хугацаатай л байдаг.

Өнөөдрийн хувьд манай улсын гадаад вальютын нөөц хэр байгаа вэ?

Монголбанк ил тод зарлаад явж байгаа. 3,2 тэрбум доллар буюу ойролцоогоо долоон  сарын нөөцтэй байна. Урд хөршийн хил хаалттай болон хойд хөршийн мөргөлдөөнтэй холбоотойгоор ханшийн өсөлт үүссэн. Бид түр зуурын хоригт орчихсон.

Монголбанк бодлогын хүүгээ буулгах боломжтой юу?

Одоо байгаа есөн хувиас нэмэгдэх үү, буурах уу гэдэгийг мэдэхгүй. Ковидын үед 11 байсныг 6 болгож байсан шүү дээ!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.80.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.