Монголбанкны залуучууд АЯТАЙХАН БАЙГААРАЙ! Амбицаа дараарай! Анхаарууллаа шүү!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-04-06

Засгийн газрын тэргүүн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хуулийн төсөлд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцид хамгийн голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар тусгасан байна.

Хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсаны дараа тэрбээр сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Бид амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. Монголбанк бол УИХ-ын дэргэдэх байгууллага. Гэхдээ энэ удаад Засгийн газартай хамтран ажиллана. Зарим нэг арилжааны банкууд Монголбанкыг охин компаниа болгочихсон байсан. Миний үед ийм зүйл болохгүй. Нэр бүхий улстөрчид Төв банкны Ерөнхийлөгчийг огцруулна гэж байна. Тийм зүйл байхгүй. Монголбанкны залуучуудад хандаж хэлэхэд битгий дальчганаад байгаарай. Амбицаа дарна шүү гэдгийг би МАН-ын даргын хувьд хэлчихье. Гишүүдэд би дараагийн Ерөнхийлөгч болъё гэж өрөөгөөр нь орж гардагаа боль. Амаргүй нөхцөлд сайн ажиллаж байгаа гэж Засгийн газрын тэргүүний хувьд би Монголбанкны Ерөнхийлөгчийг үнэлж байна. Тийм учраас ЦЭЭЖЭЭРЭЭ хамгаалж байна. Огцруулах асуудал дахиж ярихгүй. Долларын ханшийг энэ хүн унагачихсан юм биш. 70 хувь нь геодолитикийн эмзэг байдлаас шууд хамаарч байна. Үнэхээр хүнд цаг хугацааг бид туулна. Шинэ Ерөнхийлөгчтэй боллоо гээд хямралаас гарахгүй. Тэр хүн багаа бүрдүүлнэ гээд баахан халаа сэлгээ хийнэ. Ийм байж болохгүй” гэдгийг тэрбээр онцоллоо!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.176.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.