УИХ-ын дэд дарга С.ОДОНТУЯА Унгар улсын парламентын сонгуульд ОУ-ын ажиглагчаар оролцож байна
Үйл явдал
/
2022-04-06
2022 оны 4 сарын 3-ны өдөр Унгар улсын Үндэсний Ассамблейн сонгууль боллоо. Энэхүү сонгуулиар Европын Аюулгүй байдал Хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын парламентын Ассамблей тус улсад 28 гишүүн орны 99 ажиглагчдыг оролцуулсанаас Монгол Улсыг төлөөлж УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ажиглагчаар оролцжээ.

ЕАБХАБ-ын Хамтын ажиллагааны түншээр Монгол улс 2004.12-р сард Азийн 5 дахь улс нь болон нэгджээ. ЕАБХАБ нь олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг чухал байгууллага юм. Сонгуулийн ажиглагчид хот болон орон нутгуудын санал хураах байруудаар явж санал хураалт, саналыг тоолох, үр дүнг нэгтгэх үйл ажиллагааг ажиглаж тусгай баталсан анкет асуулгыг бөглөж ажиглагчдын багийн ахлагчдаа хүлээлгэн өгөх чиглэлтэй ажилласан юм байна. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өөрийн пэйж хуудаснаа Унгарын Парламентын сонгуульд Орбан Викторын тэргүүлсэн нам үнэмлэхүй ялалт байгууллаа. Түүний энэ ялалтын гол хүчин зүйл нь ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛИЙГ ДЭМЖСЭН БОДЛОГЫН ЗОРИГТОЙ ШИЙДВЭРҮҮД байсан гэж нийтэлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.106.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.