Баян-Өлгий аймаг Сум дундын ойн анги “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний бэлтгэл ажлаа хангаж эхэллээ.
Үйл явдал
/
2022-04-07
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Баян-Өлгий нэгдэж 20 сая мод тарихаар болсон. Уг хөдөлгөөний хүрээнд Сум дундын ойн анги “Тэрбум мод”-ны бэлтгэл ажлыг хангаж, мод үржүүлгийн талбайн зооринд хадгалж байгаа улиас, бургас модны саваа мөчрийг харандаалж эхэлсэн байна.

Тус байгууллага энэ жил тарих нийтдээ 70000 ширхэг улиас, бургас модны саваа мөчир бэлтгэж зооринд мөсөөр хучиж хадгалжээ. 4 дүгээр сарын 15-наас эхэлж улиас, бургас моднуудыг Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн 40 га мод үржүүлэг ногоон хэрмийн талбайд тарьж эхэлнэ. Одоогоор талбайд бууц буулгах ажил өрнөж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.139.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.