ШУУРХАЙ: Галт зэвсэг хэрэглэн нэр бүхий УЛСТӨРЧДӨД ХАЛДАХААР төлөвлөж байсан Б.Баасанцогт нарыг СААТУУЛЖЭЭ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-04-07

Өнөөдөр /2022.04.06/ ТЕГ-аас зэвсэгтэй этгээдүүдийг саатуулсан талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр, “Тагнуулын байгууллагын зүгээс хэрэгт холбогдон шалгагдаж байгаа зарим иргэдийн талаар мэдээлэл хийж байна. Иргэд эдлэх эрхийнхээ хүрээнд зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгалга хийх турхирах зорилготой зохион байгуулалттай байсан иргэдийг Тагнуулын байгууллагаас шалгаж байна.

Тодруулбал, Монгол улсын нэр бүхий таван иргэнийг одоогоор саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Дээрх этгээдүүд төлөвлөгөө боловсруулж, тухайн этгээдүүдийн орон байранд хийсэн шалгалтын үеэр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн авах, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай зэвсгийн чанартай зүйлс илэрсэн. Мөн дээрх этгээдүүд зарим нэр бүхий улс төрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр илэрсэн. Зэвсэгтэй этгээдүүдийг саатуулахад өмгөөлөгч Б.Баасанцогт нарын галт зэвсгүүд байсан тул сэжигтнээр татсан. Одоо зохион байгуулж буй тайван жагсаалын үеэр зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйлс ашиглан нийтийг хамарсан эмх замбараагүй үйлдэл үүсгэх санаа зорилго байхыг үгүйсгэхгүй. Иймээс  ард иргэд жагсаал цуглаанд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.211.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.