ОХУ-ын тувагийн их сургуулийн төлөөлөгчидийг Баян-өлгий аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-04-07
Тува улсын их сургуулийн гадаад харилцааны пороректор, түүхийн ухааны доктор, профессор Ондар Лидия Шуртуевна тэргүүтэй багш нар Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирж аймгийн удирдлагуудтай уулзан аймгийн ЕБС-ын сургууль төгсөгчдийг Тувагийн их сургуульд суралцуулах асуудлаар санал солилцлоо. Тувагийн их сургууль нь маш олон мэргэжлээр монгол оюутнуудыг элсүүлэн сургах боломжтой бөгөөд аймгийн хөгжлийн тэргүүлэх зорилтот чиглэлээр хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах боломжтой гэлээ.

Тувагийн их сургуульд одоогийн байдлаар65 монгол оюутан суралцдагаас Баян-Өлгий аймгийн 10-аад оюутан суралцдаг байна. Тувагийн их сургуулийн төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев,  болон ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол нар хүлээн авч уулзлаа. Уулзалтын төгсгөлд ямар мэргэжлээр мөн төлбөрийн хөнгөлөлттэй суралцах нөхцөлүүдийн талаар ярилцлаа.

  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.235.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.