“ЭРТЭЧ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД” гурав дахь алхалтаа Сонгинохайрхан уулыг зорилоо
Үйл явдал
/
2022-04-12
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд дүүргийн хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, иргэн, гэр бүл, байгууллага, хамт олныг эрүүл амьдрах хэв маягт төлөвшүүлэх зорилгоор “Эртэч Чингэлтэйчүүд” аяныг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа билээ.
Өнөөдөр /2022.04.09/ бид гурав дахь алхалтаа Улаанбаатар хотын баруун талд Туул голын хойд биед орших далайн төвшнөөс дээш 1662 метр өндөр, хайлаас харганатай, тахилгат Сонгинохайрхан уулыг зорилоо. Эртний түүхт Сонгинохайрхан уул нь сүрхий догшин, хатуу үйлийг захиж хүсэхэд түргэн бүтээдэг бэлгэдэлтэй хөх үхэр унасан, араа соёо нь зөрсөн, нанчид архинд дуртай хөх өвгөн сахиустай хэмээн айлдсан байдаг.
Тус үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Хурлын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар, ИТХ-ын Ажлын алба, Засаг даргын тамгын газар болон Засаг даргын тамгын газрын дэргэдэх хэлтэс, албадын дарга нар, ажилтан, албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Мөн аянд оролцогчдоос азтан шалгаруулж, мөнгөн шагнал, спорт хороонд үнэгүй бэлтгэл сургуулилт хийх эрхийн бичиг болон ивээн тэтгэгч “Pc-Mall” компаний цахилгаан барааг гардууллаа.
“Эртэч Чингэлтэйчүүд” аян нь 2022 оны 03 дугаар сарын 23-наас 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд ирэх долоо хоногт Чингэлтэй хайрхан руу аялах юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.229.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.