“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2022”-аяны хүрээнд Чингэлтэй дүүрэгт нийтийн хоолны чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудад сургалт хийлээ
Үйл явдал
/
2022-04-12
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эeрэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриатай Чингэлтэй дүүрэгт нийтийн хоолны чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудад Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Засгийн Газрын 2015 оны 269 дүгээр тогтоол “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”, Нийгмийн хамгааллын тухай багц хууль болон холбогдох дүрэм журмыг хангуулж аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга ба хөдөлмөрийн эрүүл ахуйн зохистой дадал”сэдэвтэй сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын /ахлах/ байцаагч Б.Нарантуяа, Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Баясах, М.Амарзаяа, НМХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Ренчинванчил, Ж.Гэрэлмаа нар удирдан явууллаа.
Чингэлтэй дүүрэгт нийтийн хоолны чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжүүдийн захирал, ХАБ-ийн ажилтан, хүний нөөцийн менежер нийт 31 албан хаагч ажилтан нар хамрагдсан байна.
Дээрх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эeрэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриатай сургалтад оролцсон албан хаагч нарт зурагт хуудас, гарын авлага ном, зөвлөмж тарааж улсын байцаагч нар чиглэл бүрээр зөвлөгөө өгч ажиллалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.86.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.