Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан төв захын гадна худалдаа эрхлэгч нартай уулзалт хийлээ
Үйл явдал
/
2022-04-12
Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Хотын захирагч Г.Энхбаяр, ГХБХБГ-ын дарга Д.Алтангэрэл нар төв 4-р сарын 8-ны өдөр төв захаар ажиллав.

Баянхонгор аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоо угтан, хоггүй цэвэр хот болохын тулд төвийн хайрга, чулуу бүхий нийтийн эзэмшлийн талбайг эко хавтангаар өнгөлөх бөгөөд түүнийгээ дагуулан хогийн савыг олноор байршуулж, гэрэлтүүлгийг шийдхээр аймаг сум төлөвлөжээ. Үүнд төв захын замын хойд талын хайрга бүхий талбай мөн багтжээ.

Дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахлын улмаас эдийн засаг хүндэрч буй өнөө цаг үед бараа бүтээгдэхүүний борлуулалт, эргэлт байхгүй болсон нь худалдаачдад нэн хүнд тусаж буйг төв захад гадна худалдаа эрхлэгч нар ярьж байна. Худалдаа эрхлэгчдийн нөхцөл байдалтай танилцсан Засаг дарга Д.Мөнхсайхан тодорхой хугацаанд иргэдийн түрээсд дэмжлэг үзүүлэх, хөнгөлөх талаар захын эзэдтэй ойрын хугацаанд уулзалт хийхээр болов.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.37.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.