Баян-Өлгий аймгийн засаг дарга ОХУ-ын Горно-Алтайн их сургуулийн төлөөллүүдтэй уулзлаа
Үйл явдал
/
2022-04-25
 Аймгийн Засаг дарга Д.Бауыржан ОХУ-ын Горно-Алтайн Их сургуулийн төлөөллүүд болон Монгол улсын зөвлөх багш Ш.Мара нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр тус их сургуулийн Гадаад хэлний тэнхимийн багш ноён Иван Кольцов Горно-Алтай муж, Баян-Өлгий аймгийн хоорондын цар тахлын өмнөх харилцаа, хамтын ажиллагааг сэргээн ерөнхий  боловсролын сургуулийн Орос хэлний багш, сурагчдын солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэн зохион байгуулах тухай хүсэлтээ илэрхийллээ.

Горно-Алтайн улсын их сургуулиас хэрэгжүүлж буй “Баруун Монгол дахь Орос хэлний хөдөлгөөн” төслийн хүрээнд сурагчдын зуны амралтаар хоёр улсын багш, сурагчдыгг солилцуулах тухай санал солилцов. Энэхүү солилцооны ач холбогдол нь сурагчдад өөр орны түүх, соёл, уламжлалтай танилцаж, амьдрах орчин нөхцөл, сургалтын системийн талаар ойлголттой болох боломжийг олгоод зогсохгүй шинэ найз нөхөдтэй болж, өөрийгөө хөгжүүлэхэд туслахаас гадна амрангаа хэлний мэдлэгээ дээшлүүлэх юм.

  2022 оны зуны амралтаар манай аймгийн 3 багш, 25 ахлах ангийн сурагчийг Горно-Алтайд амраангаа, орос хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд туслахаа ноён Иван Кольцов мэдэгдэв. Харин Горно-Алтай мужийн багш, сурагчдыг манай аймагт хүлээж аван, хүүхдийн амралтын газарт байрлуулан Монгол улсын хэл, соёлыг таниулах ажлыг дэмжин зохион байгуулахаа аймгийн Засаг дарга Д.Бауыржан амлалаа.

   Тус Их сургуулийн багш нар цаашид Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирж eрөнхий боловсролын сургуулийн Орос хэлний багш нар болон сурагчдад арга зүйн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх боломж нээлттэй гэдгийг ноён  Иван Кольцов хэллээ. Харин тухайн багш нарын байрлах орон байрны асуудлыг шийдвэрлэж өгөхийг Засаг даргаас хүсэв.

   Аймгийн Засаг дарга Д.Бауыржан уг хүсэлтийг хүлээн аван цаашид аймгийн боловсролын чанарыг сайжруулахад хамтарч ажиллахад таатай байна гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.160.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.