Баян-Өлгий аймгийн Өлгий, Цэнгэл сумын өрхүүдэд нэг удаагийн тусламжийн ажлыг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-04-26
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон Турк улсын Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг ТИКА-ийн дэд ерөнхийлөгч ноён Үмит Нажи Ёорулмаз тэргүүтэй хүмүүс  Цэнгэл суманд ажиллав.

    ТИКА-ийн дэд ерөнхийлөгч Үмит Нажи Ёорулмаз Монгол Улс дахь айлчлалын хүрээнд Баян-өлгий аймагт хэрэгжүүлж буй  хэд хэдэн төсөл хөтөлбөртэй газар дээр очиж танилцлаа. Манай аймагт хэрэгжүүлсэн төслүүдийн нэг болох Цэнгэл суман дахь Тува хүүхдүүдийн дотуур байртай танилцаж, хүүхдүүдтэйн уулзлаа.

   Тэрээр Засаг дарга Д.Бауыржан аймгийн ИТХ-ын дарга байх үедээ уг 50 хүүхдийн дотуур байрны  нөхцөл байдлыг ТИКА төслийн төлөөллүүдэд танилцуулж, хүсэлт тавин шийдвэрлүүлэн шинээр барьж, ашиглалтад оруулан өнгөрсөн онд хүлээлгэн өгчээ.

   Мөн Турк улсын Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг ТИКА Өлгий сумын 400 өрх, Цэнгэл сумын 250 өрхөд нэг удаагийн тусламжийн ажлыг зохион байгууллаа.

   Манай аймагт ТИКА-ийн дэд ерөнхийлөгч Үмит Нажи Ёорулмаз  ажиллах хугацаанд аймгийн засаг дарга Д.Бауыржан хамт байлцаж, энэ үеэр хэд хэдэн асуудлуудыг шийдвэрлэж өгөх хүсэлт тавьсан юм. Үүнд сургууль, цэцэрлэг, дотуур байр, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлүүд дээр хамтран ажиллах болон манай аймаг аялал жуулчлалын IV дэхь бүс болж буйтай холбогдуулан Турк улсын аялал жуулчлалын салбараа хөгжүүлсэн туршлага, баримталж буй зарчим, бодлого төлөвлөлтийн талаар хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Ноён Үмит Нажи Ёорулмаз   дээрх хүсэлтүүдийг тэмдэглэнэ авч судалдгаа дүн шинжилгээ хийсний дараа шийдэж болох асуудлуудыг шийдэж өгөх ээ амласан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.245.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.