Баянхонгор аймагт Олон нийтийн хандив дэмжлэгээр төрөх тасгийн хуучин буурин дээр эх үрсийн өргөө байгуулна
Үйл явдал
/
2022-04-26
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн блоницын төрөх өрөө байгуулагдаж байсан суурин дээр олон нийтийн хандив дэмжлэгээр Эх үрсийн өргөөг байгуулахаар өнгөрөгч өдөр /2022.04.23/ шавыг тавилаа.

Олон сайхан ээжийн нялх хонгор үрээ өлгийдөн авч байсан төрөх өрөөний суурин дээр энд төрсөн олон сайхан эрхмүүд ирж хөрвөөн төрсөн буурин дээрээсээ илч, энерги ээ сэргээсээр олон жил болжээ.

Тэгвэл Баянхонгор аймгийн уугуул, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аюурзана, Түүхийн ухааны доктор Ю.Болдбаатар нар санаачлан энэхүү буурийг олон нийтийнхээ хандив дэмжлэгээр хүндэтгэлийн өргөө болгох санаачилга гарган аймаг орон нутаг дэмжсэнээр Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадмын өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Эх үрсийн өргөөг байгуулахдаа монгол гэрийн загвараар дотроо үйлчилгээ бүрдээ зориулсан өрөөтэй, элсэн дээр хөрвөөх тасалгаатай, даавуу нөмрөг холбогдох зүйлсээр үйлчлэх цэгтэй, задгай хөх тэнгэрээ тольдсон тооно бүхий эх үрсийн дуу эгшиглэсэн, илч гэрэл цацарсан гэгээн өргөө байхаар төлөвлөсөн байна.

Зохион байгуулагчдын зүгээс хандивын данс зэргийг тун удахгүй олон нийтэд мэдээлж хонгор нутгаас төрөн гарсан олон мянган иргэд, алдартан суутан, эрдэмтэн мэргэдэд ээ хандах юм байна.

Гурван бүсийн сайхан нутаг тэр тусмаа төрөх өрөөний энэ буурин дээр эх дэлхийдээ мэндэлсэн олон мянган эрхмүүд маань уг сайн дурын гэгээн үйлсэд хамтран хандив дэмжлэгээ үзүүлэх буй за.

ТӨРСӨН БУУРИН ДЭЭРЭЭ ОЧИЖ ХӨРВӨӨДГИЙН УЧИР

Хүний төрсөн нутаг хүнийг төрөхөд өлгийдөж авдаг гэдэг.

Хүн төрснөөсөө хойш бүхий л хором бүрд орчлон хорвоогийн одод эрхсээс, байгаль дэлхийгээсээ, өөрийн төрсөн нутгийн уул усаараа тэтгэгдэн махан бодио биежүүлж хүчирхэгжүүлж байдаг. Бор хоолонд орсон цагаасаа нас бие гүйцэтлээ таны биеийн ус шороо махан бодиуд тань байгалийнхаа шинж чанар бүтэцтэй адилхан. Тэр л төрсөн нутгаасаа эрчим юугаар тэтгэгдэж , хол байх аваас дутагдаж явдаг аж. Төрсөн нутаг газар шороондоо хөрвөөж муу зүйлсээ гээж шинэ сайн эрчим хурааж биеийнхээ эрчим юуг сэргээх монголчуудын арга ухаан байдаг юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.234.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.