Сонгинохайрхан дүүрэгт “СҮРЬЕЭГҮЙ ДҮҮРЭГ-ХАМТЫН АЖИЛЛАГАА” зөвлөгөөн боллоо
Үйл явдал
/
2022-04-26
Нийслэлээс дэшүүлсэн “Хотын иргэний жил” , Сонгинохайрхан дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийг угтан “Сүрьеэгүй дүүрэг-Хамтын ажиллагаа” сэдэвт удирдах ажилтнуудын зөвлөгөөн өнөөдөр /2022.04.22/ боллоо.

Уулзалтад Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид болон эрүүл мэндийн салбарын удирдлагууд, ӨЭМТ-ийн дарга нар оролцлоо. Тус уулзалтаар сүрьеэ болон бусад өвчлөлийн талаарх мэдээлэл, эрт илрүүлэг, үзлэг явуулах үйл ажиллагаа, Дүүргийн ЗДТГ-аас эрүүл мэндийн талаар барьж буй бодлого, чиглэл, Эрт илрүүлэг үзлэгийн төлөвлөлт, журам, хариуцах нэгж зэргийг холбогдох нэгжийн удирдлагууд оролцогчдод танилцууллаа. Мөн удирдлагууд болон нийт оролцогчид төлөвлөлттэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж, баталлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.198.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.