Ё.Баатарбилэг: “НВЦ”-ийн Ц.Баатарбилэгийг БИ САЙН ТАНИНА. Олон жилийн найзууд!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-04-27

Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор Ё.Баатарбилэгийг мөн шалгаж байгаа юм. Төрийн ордны сэтгүүлчид түүнээс тодруулахад “Намайг АТГ-аас дуудаж тогтоолоо танилцуулсан. Би өмгөөлөгчөөрөө дамжуулан асуултуудад нь хариулж байгаа. НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгийг би сайн танина. Олон жилийн найзууд. Тэдний компани Хөгжлийн банкнаас зээл авахад нь би нөлөөлөөгүй. Ямартай ч хуулийн байгууллага шалгаж байна. Би боломжийнхоо хэрээр мэдээлэл өглөө” гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.81.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.