Х.Баттулга даргатай АН-ын генсекээр И.МӨНХЖАРГАЛ ажиллана!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-04-27

АН-ын шинэхэн генсек АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн байхдаа Шүүгч нарын эсрэг жинтэй дуугарч байсан И.Мөнхжаргал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар өнөөдөр томилогдлоо. Тэрээр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн байхдаа шүүгч нарын эсрэг хэлэхдээ, “Эрхэм шүүгч нараа та бүгд шинэ хууль, ёс зүйн дүрэм хэн, хэнийг томилдог тухай л яриад байна. Иргэд арай өөр юм хүлээгээд байна.  Давж заалдсан захиргааны хэргийн 90 орчим хувь нь давж заалдах шатан дээр очдог. Хянан шийдвэрлэсэн нь 909 хэвээр баталсан нь 381 энэ бас 42 хувьтай байна. Өөрчлөлт оруулсан нь 201 буюу 22 хувьтай, хүчингүй болгосон нь 320 буюу 35 хувьтай байна. Эндээс хүн юу олж харах ёстой юм бэ. Нэг бол анхан шатны анхан шатны шүүгч нар чинь мэдрэл муутай юм байна. Үгүй бол давж заалдах шатны шүүх дээр авилгал аваад энэ хэргүүдээ хүчингүй болгоод, засаад байна. Иргэд ингэж л бодож байна. Шүүгч нартай уулзаж, би энэ талаар зөндөө асуусан. Юу гэж хариулдаг вэ? гэхээр хэрэг бүхэн шинэ, шийдэж байгаа хуульч, шүүгч бүхэн өөрийн итгэл үнэмшлээр шийддэг гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ шийдэж байгаа хууль чинь, ажиллаж байгаа орчин чинь, ёс зүйн дүрэм чинь нэг шүү!. Анхан шатан дээр хүнийг таван зуун мянган төгрөгөөр торгосон бол давж заалдах шатан дээр тэр нь хүчингүй болдог. Эсвэл нэмэгддэг, эсвэл өөрчлөгддөг. Энэ та нарын мэдлэг боловсролтой холбоотой юм уу эсвэл тэр авилгатай чинь холбоотой юм уу. Үүнд та нар хариулт өгөх хэрэгтэй” гэж хэлж байсан нь олон нийтийн анхааралд орж байсан. АН-ын Генсек И.Мөнхжаргал нь улс төрчийн хувьд Ардчилсан намын ид уналтын цаг үед Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороог удирдаж Ардчилсан намын зарим лидерүүдийн урдаас хүчтэй зогсож чадсан. Тэрээр улс төрчийн дэмжлэг гэхээсээ илүүтэйгээр ардчилсан намыг ундуу сундуу цаг үед ганцаараа тэмцэж байсан нь түүнийг Генсекээр томилоход нөлөөллөө гэх АН-ынхан их байна. Магадгүй түүнээс өөр хэн ч Дотоод сонгуулийн хороог өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өдий зэрэгтэй удирдаж чадахгүй байсан нь үнэн.

И.Мөнхжаргал нь 1996 онд Ардчилсан намын гишүүнээр элссэн. Ардчилсан намын гишүүн, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн, аймгийн намын хорооны дарга, 2017 оноос АН-ын дотоод сонгуулийн хорооны даргын албыг хашиж байгаад өнөөдөр тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.186.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.