Баянгол дүүргийн 13 дугаар хороонд ажиллалаа
Үйл явдал
/
2022-04-29
НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, 13-р хорооноос сонгогдсон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Доржзодов, 13-р хорооны Засаг дарга У.Сүхбаатар, холбогдох албаныхны хамт дүүргийн 13-р хороонд ажиллалаа. 

 

Баянгол дүүргийн 13 дугаар хороо нь 5059 оршин суугчтай бөгөөд тус хорооны оршин суугчдад орон сууцны байрнуудын фасад дулаалга, дээврийн засвар, шинэчлэл, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тоглоомын талбай, гэрэлтүүлэг камержуулалт хийх зэрэг хамгийн ихээр тулгамддаг асуудлуудыг холбогдох албаныхан газар дээр нь судалж, нөхцөл байдалтай танилцлаа.

 

13-р хороо нь орон сууцны хорооллоос бүрдэх бөгөөд нийтийн 23 орон сууцтай. Эдгээр байрнууд 1978 оноос ашиглалтад орсон ч  засвар, шинэчлэлийн ажил хийгддэггүй тул фасад, дээвэр засвар шинэчлэлийн ажил хийх нэн шаардлагатай байдаг.

Тэгвэл 2021-2022 онд тус хорооны 2б, 2в байруудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 2г байранд Улаанбаатар цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл (УБЦАНСТ)-ийн санхүүжилтээр фасад дулаалгын ажил он дамжин хийгдэж байна. 2а байранд 2021 онд УБЦАНСТ-ийн хүрээнд фасад, дулаалгын ажил бүрэн хийгдэж дууссан юм.

БГД-ИЙН 13-Р ХОРООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД

  • 13-р сургуулийн урд байрлах 107 гараашийг буулгаж, ногоон байгууламж бүхий хөлбөмбөгийн талбай байгуулах, тус сургуулийн ард талын эвдрэл гэмтэлтэй явган хүний замыг шинэчлэх
  • 9-р байрны урд талд байрлах хүүхдийн тоглоомын талбайг байгуулах
  • 76-р цэцэрлэгийн ард байрлах талбайд ногоон байгууламж байгуулах

  • 13-р сургуулийн өргөтгөлийн ажлын саналыг хүргүүлэх, тус сургуулийн урд баригдах гэж буй 16 давхар орон сууцыг иргэдийн хүсэлтээр газар дээр нь ажиллаж холбогдох байгууллагад нь уламжилж шийдвэрлүүлэх
  • 1-р байрны ард байрлах явган хүний зам, шат, 4-р байрны урд байрлах явган хүний шат, 26-р байрнаас 9-1-р байр хүртэлх явган хүний замыг засварлан шинэчлэх, хашаа хайс хийх
  • Явган хүний замын голд байрлах гэрэлтүүлгийг стандартын дагуу байршуулж, иргэд оршин суугч, явган зорчигч нар саадгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэх
  • “Өргөө-1” кино театрын урд байрлах автобусны буудлын зогсоолыг шинэчлэн засварлах

  • 20-1-р байрны гадна фасад нурж унаж байгаатай холбогдуулан оршин суугч нарын хүсэлтээр яаралтай засварлах ажлыг газар дээр нь судалж, шат дараатай шийдвэрлэж ажиллахаар боллоо.

2021 ОНД 13-Р ХОРООНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛУУД

  • 76, 77-р цэцэрлэгийн хойд талд 300мкв хатуу хучилттай авто замыг шинэчлэн засварласан.
  • 76, 77-р цэцэрлэгийн дундах 69 мкв явган хүний замыг шинэчлэн засварласан.
  • 7-р байрны зүүнээс урагш гарсан 56мкв талбайг эко хавтангаар бүрж, явган хүний замыг шинэчилсэн.
  • 1, 2д, 9-р байруудын хар цаасан дээврийг мембран дээвэр болгон шинэчилсэн.
  • 5-р байрны ард талд байрлах 88мкв авто зогсоолыг шинэчилсэн.
  • 2а байрны 732мкв гадна фасад дулаалгыг УБЦАНСТ-ийн хөрөнгөөр дулаалгын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.167.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.