Сонгинохайрхан дүүргийн хороодын ажилчид урлагийн сэтгэл заслын хөтөлбөрт хамрагдлаа
Үйл явдал
/
2022-04-30
Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны Хөгжлийн нийгмийн ажилтан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллаж буй албан хаагчид Монголын Уран Зургийн галерейн “Урлагийн боловсролын VIP эвент” буюу “Арт тераппи – Урлагийн сэтгэл засал”-ын хөтөлбөрт хамрагдлаа.

Энэхүү хөтөлбөр нь лекц, ярианы аргаас ялгаатай бөгөөд бүтээлч байх хэрэгслүүдийг түлхүү ашиглаж, мэргэжилтнүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах, ажлын ачаалал, стрессийг бууруулахад чиглэдэг бөгөөд сургалтаас сурсан арга зүйг өөрийн биеэр мэдрэх нь үйлчлүүлэгчидтэйгээ ажиллахад дөхөм болгодог давуу талтай юм.

“Урлагийн боловсролын VIP эвент” нь “Тайлбартай аялал хөтөлбөр” буюу Монголын Орчин цагийн дүрслэх урлагийн сор бүтээлүүдээр аялуулах, “Шилдэг уран зураач” хөтөлбөр, “Хөгжимтэй зураг” хөтөлбөр, “Шилдэг яруу найрагч” хөтөлбөр, “Арт тераппи – Урлагийн сэтгэл засал”-ын хөтөлбөр, Шилдэг уран зураач, яруу найрагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа зэрэг нийт зургаан төрлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд “Шилдэг уран зураач” төрөлд:

-17 дугаар хорооны Нийгмийн ажилтан Г.Ангарагмаа

“Шилдэг яруу найрагч” төрөлд:

-ГБХЗХХ-ийн мэргэжилтэн М.Золжаргал тус,тус шалгарлаа.

Мөн “Covid-19” халдварын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд олон нийтийг хамарсан сургалт, зөвлөгөө зэрэгт хомс хамрагдаж байсан хорооны хамтарсан багийн гишүүд, Хөгжлийн нийгмийн ажилтнуудад энэхүү сургалтын үйл ажиллагаа томоохон цэнэг, ажлын бүтээмжээ илүү нэмэгдүүлэх, ажлын арга барилаа шинэчлэх зэрэгт нөлөөлөх ач холбогдолтой үйл ажиллагаа болсон гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.210.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.