"Найрамдлын Эрдэнэс" зуслан энэ зун ажиллана
Үйл явдал
/
2022-04-30
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалын дагуу хүүхдийн “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл хангах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энхээр ахлуулсан Ажлын хэсгийн анхны хуралдаан өчигдөр "Найрамдлын Эрдэнэс" зусланд боллоо.

Ажлын хэсэг коронавируст цар тахлын улмаас хоёр жил ажиллаагүй зуслангийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт өгч, засвар үйлчилгээ хийн, бэлтгэл ханган ажиллахыг холбогдох мэргэжилтнүүд, бүтцийн нэгжүүдэд үүрэг болгов. Хүүхдийн “Найрамдлын Эрдэнэс” зуслан амрагч хүүхдүүдээ зургадугаар сарын 18-наас эхлэн хүлээн авах төлөвлөгөөтэй бэлтгэн ажилдаа ийнхүү орлоо.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.120.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.