“ДИЖИТАЛ БАЯНХОНГОР” арга хэмжээ зохион байгуулж байна
Үйл явдал
/
2022-04-30
Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, E-Mongolia академи, “Эмпасофт" ХХК, , ICT Group хамтран "Дижитал Баянхонгор" арга хэмжээг Баянхонгор аймагт энэ сарын 27-30-ны хооронд зохион байгуулж байна.

Өнөөдөр буюу 04-р сарын 29-ний өдөр төрийн байгууллагын удирдлага, IT инженер, мэдээллийн технологийн ажилтнууд “Цахим үндэстэн –Дижитал аймаг”, “Тогтвортой хөгжил- технологийн шийдэл, ач холбогдол”, “Дижитал орчинд ажиллах, чадварлаг хүмүүсийг бэлтгэх сургах боломжууд” сэдвээр сургалтад хамрагдаж цахим шилжилтийг хаанаас эхлэх болон олон улсын туршлагын талаар мэдээлэл авч байна.

Үдээс хойш төрийн байгууллагын нийт алба хаагчид байгууллагын дотоод үйл ажиллагааны цахимжилт, цахим ажилтан болон мэдээллийн аюулгүй байдал сэдвээр сургалтад хамрагдана.

Харин маргааш буюу 04-р сарын 30-ны өдөр нь ЕБС-ийн сурагчид "Мэдээлэл технологийн салбарын онцлог - ялгаанууд", "Цахим халдлага, түүнээс сэргийлэх аргууд", "Ирээдүйд үнэтэй мэргэжилтнүүд" сэдвээр тус тус 2 удаа үнэтэй өгөөжтэй мэдээллийг авах юм.

“Дижитал Баянхонгор” арга хэмжээний хүрээнд

Орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох, Цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжийг өгөх, Төрийн цахим үйлчилгээг иргэдэд таниулах сургалт мэдээллүүд дээрх цагийн хуваарийн дагуу ХДТ-т явагдаж байгаа тул та бүхнийг чиглэл тус бүрээр өргөнөөр оролцохыг урьж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.199.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.