Хилийн 0108 дугаар анги Марш тактикийн аварга тасаг шалгарууллаа
Үйл явдал
/
2022-04-30
Хилийн цэргийн 0108 дугаар анги Монгол цэрэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн баярын хүрээнд марш тактикийн аварга тасаг шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд эрэгтэй 6 тасаг, эмэгтэй 3 тасаг оролцлоо.

Маршид орж буй тасгууд эхний өдөр гарааны өмнөх ажиллагаа буюу гардан тулааны үзүүлэх тоглолт, хатуу биет, зэвсэгтэй ажиллагаа болон нэгийн эсрэг нэг, хоёр гардан тулааны үзүүлэх тоглолтууд болон галын 11, 12, 15 нормативыг гүйцэтгэсэн байна. Тэмцээний хоёр дахь өдөр 8 км-ын марш үйлдэж, нийт багийн дүнгээр хилийн цэргийн 0317 дугаар салбар I байр, хилийн цэргийн 0108 дугаар ангийн Штабын тасаг II байр, Ар тал, хангалтын тасаг III байр эзэллээ. Эмэгтэй тэргүүн байранд Удирдлагын тасаг, II байранд Штабын тасаг тус тус тэргүүлсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.218.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.