Баян-Өлгий аймагт Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдлаа
Үйл явдал
/
2022-04-29
 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Соёлын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Монголын залуучуудын холбоотой хамтран “Шинэ түүх-New story” өсвөр үе, залуусыг хөгжүүлэх хөтөлбөрийг улсын хэмжээнд бүсчлэн хэрэгжүүлэхээр болсон.

  

Энэхүү хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол үйл ажиллагааг нээж залуучуудад үг хэллээ.

   Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл нь дэргэдээ соёл, урлагийн 14 төрөл, харьяа 10 байгууллагад залуучуудын хөгжлийн салбар зөвлөл байгуулан үйл ажиллагааг нь идэвхжүүлсэн бөгөөд 2022 онд 21 аймаг, 9-н дүүрэгт салбар зөвлөлөө байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд манай аймагт ийнхүү 13 дахь салбар зөвлөл байгуулж байгаа юм.

   Зөвлөлийн дүрэм, бүтэц зохион байгуулалт, зорилго чиглэлийн талаар ЗГХА, ГБХЗХГ-ын Залуучуудын хөжлийн газрын мэргэжилтэн Э.Эрдэнэцэцэг танилцуулав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.157.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.