Нотариатчийн мэргэшлийн шалгалтын зар
Үйл явдал
/
2022-04-27

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/100 дугаар тушаалаар Нотариатчийн мэргэшлийн шалгалтыг нотариатын тойрог шилжих хүсэлт гаргасан нотариатчид болон нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн хуульчдын дунд 2022 оны 06 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлолоо. Нотариатын тойрог шилжих хүсэлт хүлээн авах хугацааг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгоно. Шалгалтын бүртгэл 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд явагдана.

Шалгалттай холбогдох мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яамны вэб сайтаар тухай бүр мэдээлнэ.

Нотариатын тойргийн сул орон тоо

Нотариатын тойрог

 

/аймаг, сум/

Сул орон тоо
Аймаг Сум Нотариатчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох
  1 Булган Булган 1
  2 Говь-Алтай Есөнбулаг 1
  3 Говьсүмбэр Сүмбэр 1
  4 Орхон Баян-Өндөр 1
  5 Өмнөговь Даланзадгад 1
  6 Сэлэнгэ Алтанбулаг 1
  7 Шаамар 1
  8 Ховд Жаргалант 1
  9 Хөвсгөл Мөрөн 1
 10 Хэнтий Бор-Өндөр 1
  НИЙТ 10

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ

НОТАРИАТЧИЙН МЭРГЭШЛИЙН ХОРОО

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.84.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.