Хууль зүй, дотоод хэргийн салбараас хүүхэд хамгааллын чиглэлээр 2022 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-04-28

Хууль зүй, дотоод хэргийн салбараас хүүхдийн эрх хамгааллын асуудлаар  хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг, цаашид хүүхдийн эрх хамгаалах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд  “Хууль зүй, дотоод хэргийн салбараас хүүхэд хамгааллын чиглэлээр 2022 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.02.28/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт тус яамны харьяа агентлаг, байгууллагын  холбогдох албан тушаалтан, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. Тус яам болон харьяа агентлаг байгууллагаас хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр 2021 онд хэрэгжүүлсэн ажлаа хэлэлцэж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

Дээрх хэлэлцүүлгээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичгийн үзэл баримтлалтай бодлого үйл ажиллагаагаа уялдуулан, аливаа арга хэмжээ, ажил үйлчилгээг зохион байгуулахдаа хүүхдийн эрхийн мэдрэмжтэй байж хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хууль тогтоомжид заасны дагуу ажил зохион байгуулах, хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлэхэд санал санаачлагатай ажиллахыг уриалж Хууль зүй, дотоод хэргийн салбарт хэрэгжих “Хүүхдийн эрх хамгааллын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбараас 2022 онд хийх ажлын төлөвлөгөө”-г танилцуулж хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналыг Хууль зүй, дотоод хэргийн салбарт 2022 онд хэрэгжих төлөвлөгөөний төсөлд нэмж тусгахаар шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.209.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.