Нотариатчийн мэргэшлийн шалгалтад бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтын жагсаалт
Үйл явдал
/
2022-04-29

Нотариатчийн мэргэшлийн шалгалтад оролцох хүсэлтэй хуульчдыг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12 цаг 00 минутаас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд http://burtgel.mojha.gov.mn// хаягаар цахимаар бүртгэнэ.

Шалгалтад бүртгүүлэхэд дараах баримт бичгийг (PDF хэлбэрээр хавсаргах) бүрдүүлсэн байна.Үүнд: 

  • Нотариатчийн мэргэшлийн шалгалтад оролцохыг хүссэн өргөдөл /нотариатын аль тойрогт өрсөлдөж байгаа, таны мэдээлэл (овог, нэр)-ийг нийтэд ил болгохыг зөвшөөрч байгаа эсэх/;
  • Иргэний үнэмлэх;
  • Эрх зүйн бакалаврын диплом;
  • Хуульчийн гэрчилгээ;
  • Цээж зураг (сүүлийн нэг сарын дотор авахуулсан, албан хувцаслалттай /дүрэмт хувцастай байж болохгүй/, 3х4 хэмжээтэй);
  • Оршин суугаа хаягийн лавлагаа (ТҮЦ машин, e-mongolia);
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгийн тодорхойлолт;
  • Төлбөр тушаасан баримт.

Бүртгэлийн хураамж 100,000 төгрөгийг “Хаан банкны 5304190455 тоот П.Бумжаа” дансанд тушаана. /Гүйлгээний утга хэсэгт овог, нэрээ заавал бичнэ/

Шалгалтыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Дотоод хэргийн их сургуулийн байранд зохион байгуулна.

 АНХААРУУЛГА

  • Бүртгэлийн хугацаанд баримтыг дутуу бүрдүүлсэн, хугацаа хоцорсон тохиолдолд Нотариатчийн мэргэшлийн хороо материалыг нөхөж авахгүй бөгөөд программд бүртгэл хийгдэх боломжгүй.
  • Нотариатчийн сонгон шалгаруулалтын системд өөрийн зураг болон мэдээллийг бүрэн гүйцэд оруулна.
  • Нотариатчийн мэргэшлийн шалгалт нь сорил, бодлого, ярилцлага хэлбэртэй байна.
  • Нотариатчийн мэргэшлийн шалгалтад оролцогчийн судалвал зохих эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
  • Шалгалтын эхлэх, дуусах хугацаа, үр дүн болон бусад холбогдох мэдээллийг тус яамны /www.mojha.gov.mn/ цахим хаягаар тухай бүр нээлттэй мэдээлнэ.

Жич:Шалгалттай холбоотой мэдээллийг 51–263502 утсаар лавлана уу.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ
НОТАРИАТЧИЙН МЭРГЭШЛИЙН ХОРОО

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.79.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.