Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит 25 дугаар шуурхай хуралдаан болов.
Үйл явдал
/
2022-03-28

Өнөөдөр Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит  25 дугаар шуурхай хуралдаан болж, байгууллага агентлагуудын дарга нар болон сумын удирдлагууд цахимаар оролцлоо.

Хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт өгөгдсөн үүрэг даалгавруудын биелэлттэй танилцаж дараагийн долоо хоногт хийж хэрэгжүүлэх ажлыг танилцууллаа.

Тус хуралдаанаар Малын Гоц халдварт шүлхий өвчин аймагтаа дэгдэж байгаатай холбогдуулан Аймгийн Засаг Даргын 2022 оны 03-р сарын 27-ны өдрийн А/194 тоот захирамжаар Алтанцөгц сумын 1, 4 дүгээр багуудад, Бугат сумын 1, 4 дүгээр  багуудад 2022 оны 03-р сарын 28-ны өдрийн өглөөний 06:00 цагаас 20 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоож,   хүн,  мал,  тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглов.

Мөн “Эртэч Монгол” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд албан байгууллагууд идэвхтэй оролцох, 4-р сараас эхэлж, “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг зохион байгуулах ажлыг хангах, гамшгаас хамгаалах команд штабын сургалтад бэлтгэх ажлыг байгууллага агентлагууд болон сумдын удирдлагуудад  үүрэг болгов.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.141.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.