Удирдах ажилтнуудын 28 дугаар шуурхай хуралдаан боллоо
Үйл явдал
/
2022-04-28

Аймгийн удирдах ажилтнуудын 28 дугаар ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2022.04.25/ танхимаар болон цахим хэлбэрээр хуралдлаа.  Хуралдааны эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцуулав.

Өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, агентлагуудын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх  тоон судалгаа, нэгдсэн мэдээлэл солилцов. 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, хэлтэс, агентлаг, газруудад мод тарих газрын хуваарилалтыг  аймгийн ЗДТГ-ын Байгаль орчин, аялал жуучлал, газрын харилцаа, уул уурхайн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Ариунцэцэг танилцууллаа.

Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг дарга Д.Бауыржан энэ долоо хоногийн үүрэг даалгаврын чиглэлийг өгөв.

    Нэн тэргүүнд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 01-ээс аймаг даяар эрүүл мэндийн үзлэг, оношилгоо эхлэх гэж буйтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах,  Шүлхий өвчний гаралт, тархалтыг хумих, дархлаажуулалтын аян эхэлсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос гарсан тогтоолын дагуу 2022 оны 5 дугаар сарын 15 –ны өдрийг дуустал хугацаанд  бүсчилсэн болон бусад морины уралдаан зохион байгуулахыг хориглож, малын бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөн үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх,

 Түүнчлэн өнөөдрөөс аймгийн Засаг дарга бүх сумдыг нар зөв тойрч, оршин суугчидтай уулзан, иргэд, малчдын амьдрал, ажил байдалтай газар дээр нь танилцана. Энэ ажлын хүрээнд ИТХ-ын дарга, Засаг даргын орлогч нар, агентлаг, газар, хэлтсийн удирдлагууд хуваарийн дагуу хамтарч ажиллах,

 Өлгий сумын Засмал замын арчилгааг сайжруулах, хайрга асгах зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах,

      Монгол Улсын Засгийн газраас  Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох байгууллагын удирдлагуудад  санал боловсруулан хүргүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.144.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.