Төлбөрийн системийн оролцогчдод зориулсан сургалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-03-29
Монголбанкнаас 2022 оны 3 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд банк, аж ахуйн нэгжүүдээс бүрдсэн 27 байгууллагын 100 гаруй мэргэжилтэнд төлбөрийн системийн талаарх сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь Монголбанкны зүгээс төлбөрийн системийн эрх зүйн зохицуулалт болон дэд бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотой мэдээ мэдээллийг хүргэх, оролцогч байгууллагуудын мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилготой  юм. Тус сургалтаар “Үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх стратеги-2026”, “Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, систем ажиллуулах зөвшөөрөл олгох, зөвшөөрөлтэй этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих шинэчлэгдсэн журам”,  “Төлбөрийн картын зохицуулалт”, “ҮЦГТ-ийн төлбөрийн картын сүлжээний дүрэм”, картын гүйлгээний маргааны зохицуулалтанд орсон өөрчлөлт, дансны нэгдсэн дугаарлалт (IBAN) зэргийг дэлгэрэнгүй танилцууллаа.  Түүнчлэн, төлбөрийн системийн хяналт шалгалтын дагуу цаашид анхаарах асуудал, QR-ийн нэгдсэн зохицуулалт, их дүнтэй төлбөрийн системийн дүрэм болон автомат клиринг хаус системийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг тус тус танилцуулж, санал солилцов.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.242.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.