Мэргэжлээс шалтгаалсан доргионы шалтгаант өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэж байна
Үйл явдал
/
2022-04-27

Монгол улсад мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг анх 1967 онд МАХН-ын Төв хороо, сайд нарын зөвлөлийн 1966 оны 90/99 дүгээр тогтоолыг үндэслэн Эрүүлийг хамгаалах яамны сайдын 1967 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 412 тоот тушаалаар “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэйгээр байгуулагдсан. Улс нийгэм эдийн засгийн хөгжил, цаг үеийн шаардлагатай уялдан дараах нэртэйгээр өөрчлөгдөн зохион байгуулагдсан. Үүнд: 1972 он-Улсын үйлдвэрийн эмнэлэг, мэргэжлийн өвчний диспансер 1991 он-Улсын мэргэжлийн өвчин судлалын төв 1995 он-Улсын мэргэжлийн өвчин судлал, эмнэлэг хөдөлмөр магадлалын төв 2007 он-Мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв 2008 он-Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв 2013 он-Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв 2016 оноос Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нэртэйгээр өргөжин тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын байранд хөдөлмөрийн болон эрүүл ахуйн нөхцөлийг судлах, үнэлгээ өгөх, ажлын байрны аюултай хортой хүчин зүйлсийг багасгах, арилгах арга хэмжээний зөвлөгөө зөвлөмж өгөх, ажилчдад эрүүл, аюулгүй зан үйлийг төлөвшүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг (МШӨ) эрт илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан (ХЧА) иргэдэд хөдөлмөр зохицуулалтын магадлал хийх, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэг бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгаалах яамны харъяа төрийн үйлчилгээний байгууллага юмтөрийн үйлчилгээний байгууллага юм

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.27.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.