Н.БАЯРМӨНХ: Иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь дүүрэг орон нутгийн нэн тэргүүний ажил
Үйл явдал
/
2022-01-13

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох алба хэлтсийн удирдлагууд 2021 оноос эхлэн иргэдтэйгээ тогтмол уулзаж тэдний санал бодлыг сонсож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгч байгаа

Энэ удаагийн уулзалтаар иргэдийн зүгээс газрын маргаан, дахин төлөвлөлт зэрэг асуудлаар санал бодлоо солилцож, тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэхээр хандсан юм.

Энэ үеэр Засаг дарга Н.Баярмөнхийн хэлэхдээ

"Баянзүрх дүүргийн хэлтэс албад иргэддээ үргэлж нээлттэй байж тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд онцгой анхаарч ажиллах ёстой. Дүүрэг орон нутаг иргэдээ үргэлж сонсож тэдний санал бодолд нийцүүлэн хөгжлөө тодорхойлж байж хөгжинө" гэдгийг хэлсэн юм.

Уулзалтын төгсгөлд Баянзүрх дүүргээс зарим маргаантай асуудалд цэг тавих үүднээс шаардлагатай газруудад очиж ажиллахаар боллоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.74.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.