Аймгийн засаг даргын нэрэмжит “МАРШ ТАКТИК” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Үйл явдал
/
2022-03-15

Монгол цэргийн өдрийг угтан аймгийн Засаг даргын нэрэмжит Булган аймаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын аварга шалгаруулах “Марш тактик-2022” тусгай бэлтгэлийн тэмцээнийг зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тэшиг суман дахь Хилийн 0286 дугаар анги, Хялганат тосгон дахь Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн шилдэг алба хаагчид өрсөлдсөн юм.

Жагсаалын ажиллагаа, гардан байлдааны үзүүлбэр, гийр өргөлт зэрэг олон төрлөөс гадна 10 км-ийн зайд уралдаж, уралдах явцдаа буудлага, хорт утааны багтай даалгавар, байр зүй, гранат шидэлт зэрэг даалгаврыг гүйцэтгэж аваргуудаа шалгаруулдаг. “Марш тактик-2022” тэмцээний нийлбэр дүнгээр ОБГ гуравдугаар байр, Хилийн 0286 дугаар анги дэд байрыг эзэлж, Зэвсэгт хүчний 234 дүгээр анги тэргүүн байрыг тус тус эзэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.217.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.