Европын Холбооноос Монголд улсад суугаа элчин сайд Аксель Никейз , Бнчу-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд ноён Ян Вытопил болон Бүгд Найрамдах Польш улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхэт элчин сайд Ноён Кшиштоф Бойко нар Булг
Үйл явдал
/
2022-03-15

Энэхүү дээд түвшний айлчлалын зорилго нь МУ дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл хэрэгжиж буй Булган аймгийн Хишиг-Өндөр суманд зочилж төслийн үйл ажиллагаатай танилцана.

Европын Холбоо нь тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, нүүрстөрөгч багатай нөөцийн хэмнэлттэй тойрог эдийн засаг руу шилжих явдлыг үргэлж дэмжин ажилладаг. Европын холбооны дэмжлэгээр хэрэгжиж буй төслөөр дамжуулан Булган аймаг болон Хишиг-Өндөр суманд хуванцар хог хаягдлын үр ашигтай менежментийн системийг бий болгох, хуванцар хог хаягдал дахин боловсруулах салбарыг анхаарч дэмжиж байна гэж тус холбооноос МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд хатагтай Аксель Никейз хэллээ.

Ажлын айлчлалын баг төсөл хэрэгжиж буй газрууд болох Эрдмийн өргөө цогцолбор, З-р сургууль болон төсөл хэрэгжилтэнд оролцож байгаа Иргэний нийгмийн байгууллага хувийн хэвшлийнхэнтэй уулзалт хийгээд 03 сарын 15 нд Хишиг-Өндөр суманд ажиллах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.45.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.