Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн IX хуралдаан эхэллээ
Үйл явдал
/
2022-03-29

Аймгийн ИТХ -ын найм дахь удаагийн сонгуулийн 9-р хуралдаан ирвэл зохих 32 төлөөлөгчөөс 2 төлөөлөгч чөлөө хүсэж, хурлын ирц 87,5 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдааныг Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат удирдан явуулж байна. Хурлын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

1.Шилэн дансны тухай хуулийн 2021 оны хэрэгжилтийн тухай

2.Цагдаагийн газрын 2021 оны үйл ажиллагаа, гэмт хэргийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал

3.Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2021 оны үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын тухай

4.Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2021 оны үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын тухай

5.Дулаан хаан уулыг улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газарт авах тухай, зайлшгүй шаардлагатай талбайгаас мод шилжүүлэн суулгах журам батлах тухай

6.Орон нутгийн өмчийн газрын 2021 оны ажлын тайлан /Орон нутгийн өмчит газруудын нэгдсэн тайлангийн хамт/

7.Орон нутгийн өмчийн асуудал

8.Авто зам ашигласны төлбөрийн хураамж авах журмыг шинэчлэн батлах тухай

9.Үл хөдлөх хөрөнгийн албан татвар болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай

10.Аймгийн 2022 оны төсөвт зохицуулалт хийх тухай

11.Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны үйл ажиллагааны тухай

12.Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай

13.Булган хотын хөгжлийн шинэчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай

14.Газрын төлбөрийн хувь хэмжээ тогтоох тухай

15.Орон нутгийн санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих журмын тухай

16.Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөл сонгох тухай

17.Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх журмын тухай

18.Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо байгуулах, хорооны ажиллах журам батлах тухай

19.Аймгийн бэлгэ тэмдгийн тухай

20.Сонгуулийн хороо байгуулах тухай

Аймгийн ИТХ-ын хуралдаан 2022.03.28-29 өдрүүдэд үргэлжилнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.10.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.