Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хишиг-Өндөр суманд ажиллалаа
Үйл явдал
/
2022-04-28

Улсын онцгой комиссын хоёрдугаар тогтоолын дагуу Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний эсрэг яаралтай дархлаажуулалтын аян зохион байгуулахаар болсон. Вакцинжуулалтын нэг сарын аяныг Улс орон даяар 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд үүнтэй уялдуулан Булган аймагт Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б. Ууганбаяр тэргүүтэй ажлын хэсэг өнөөдөр Хишиг-Өндөр суманд ажиллалаа. Булган аймаг болон 16 сум 1 тосгонд сарын аянтай холбогдуулан ажиллаж дүн мэдээллийг нэгтгэж байна.

2022 оны 4 сарын 26-ний өдрийн байдлаар Булган аймаг 54 хувьтай нийт 9241 малчин өрхийн 256 269 мал хамрагдахаас 138 284 мал бүрэн вакцинд хамрагдаад байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.