Сонгон шалгаруулалтын зар
Үйл явдал
/
2022-04-27

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт байрлах 18 /Лүн/ дугаар зөрлөгөөс Баянтал сум руу салаалсан 1,5 км салаа зам  /салбар зам/-д өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, засан сайжруулалт хийж, ашиглах боломжтой аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалт. 

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

 

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 14.00 цаг

Материал хүлээн авах хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62 “Юнион бюлдинг” А блок, 7 давхарт. Утас: 70006622

Материал нээх хугацаа, хаяг байршил

2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 14.30 цагт

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62 “Юнион бюлдинг” А блок, 7 давхарт. Утас: 70006622

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

Метр  тутам -/33000/ гучин гурван мянган төгрөг

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

Гадаад худалдаа үйлчилгээ, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байх

Хөрөнгө оруулалт хийх боломжтой эсэх талаарх мэдээлэл

Уг салбар зам нь модон дэртэй, зам төмөр нь Р-43 маягийн хуучин зам төмөртэй,Зам төмрийн чанар муудсан, ул шороо мөрийн өргөн хангалтгүй, Замын төгсгөлд замын хаалт тэмдэглэгээ муудсан байдалтайачилтын талбайгүй, үйлчилгээ болон  арчилгаа, засан сайжруулалт, их засвар хийх шаардалгатай байгаа тул хөрөнгө оруулалт хийх боломжтой эсэх.

 

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 тоот тогтоолд баталсан журмын дагуу түрээслэгчийг сонгон шалгаруулна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал, тавигдах шаардлага

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар;

2. Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл

3. Эцсийн өмчлөгчийн мэдээлэл/ Хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын иргэний үнэмлэх, оршин суугаа хаяг-н тодорхойлолт/

4. Санхүүгийн чадварыг нотлох баримт Үүнд: /хуулийн этгээдийн сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт/

5. ШШГЕГ-аас өр төлбөргүй тухай тодорхойлолт

6. Салбар замд хийх хөрөнгө оруулалтыг түрээсийн төлбөрөөс суутган тооцох нөхцөл, хугацаа

7.засварын ажлын төлөвлөгөө,  

8. Хөрөнгө оруулалтын төсөв

9. Түрээслэх үнийн санал

Тавигдах шаардлага:

- Түрээсийн төлбөрийг 6 сараар урьдчилан төлөх

Түрээслүүлэх хөрөнгийн талаарх мэдээлэл болон сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа зэрэг мэдээллийг www.mtz.mn цахим хуудаснаас болон 70006622, 99939321 дугаарын утсаар
Логистикийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Амаржаргалтай холбогдож авна уу.

Хаяг:  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62 “Юнион бюлдинг” А блок, 7 давхарт.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.176.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.