УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ, ГЭРЭЛТ ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
Үйл явдал
/
2024-09-10
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ, МӨНХЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ БОЛОН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ГЭРЭЛТ ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж энэ жил 29 дэх жилийг хүндэтгэн өнгөрүүлж байна.
Аймгийн ИТХ, ЗДТГ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын санаачилгаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, мөнхжүүлэх гэрэлт хөшөөг нүүлгэн шилжүүлж, шинэчлэн байгуулсан бөгөөд энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан гэрэлт хөшөөний нээлт боллоо.
Манай улсад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль1998 онд батлагдсан 2018 оны хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Өмнөговь аймгаас хэлмэгдэгчийн хамаарал бүхий 39 иргэн нөхөх олговрын материалыг бүрдүүлж өнөөдрийн байдлаар 15 иргэн 80 сая төгрөг, 21 иргэн 40 сая, 3 иргэн 1 сая төгрөгийн нөхөх олговрыг аваад байна.
Хэлмэгдэгсдийн судалгаанаас үзэхэд лам, цэрэг, төр нийгмийн зүтгэлтэн, энгийн иргэд их хэлмэгдүүлэлтэд өртжээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.247.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.