Төв аймгийн Монгол Ардын Намын хорооны тухайд 100 гаруй жилийн түүхтэй ууган намын байгууллага 12 мянга гаруй намын гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний хэмжээний шилдэг намын байгууллага юм.
Уулзалт, сургалтын хүрээнд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүн, хамтарсан Засгийн газар байгуулагдах үндсэн шалтгаан, улс орны өнөөдрийн нөхцөл байдал, эдийн засаг, цаашид Засгийн газар 14 чиглэлд томоохон төслүүдийг хэрэгжүүлж ажиллах тухай болон орон нутгийн сонгуульд бэлтгэл хангаж сайн оролцох тухай мэдээлэл, чиглэл, үүрэг өгч ажиллалаа.
Уулзалтад Аймаг, сумын ИТХ-д нэр дэвшиж буй нэр дэвшигчид мөн намын удирдах сонгуульт ажилтнууд оролцлоо. Тэдэнд зориулж “Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн хэрэглээ”, “Орон нутгийн сонгуулийн онцлог” сургалтуудыг зохион байгуулав.
Уулзалтын үеэр оролцогчид малчдын ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн "ШИНЭ ХОРШОО" хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, Төвийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд орон нутгийн сонгуульд дэмжлэг үзүүлж, тойрогтоо ирж ажиллах, Төв аймгийн сумдад зам болон гүүрийн бүтээн байгуулалтуудад анхаарч өгөхийг, намын байгууллагын дотоод ардчилалд анхаарах цаг болсон зэргийг Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатарт хүсэлт болгон тавьж байлаа.
-
Уржигдар 19 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
Уржигдар 15 цаг 50 мин
-
Уржигдар 15 цаг 39 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 31 мин
-
Уржигдар 11 цаг 28 мин
-
Уржигдар 11 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 57 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
2024-12-19
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
2024-12-19
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин