Зам ашигласны төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги тооцно

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 116 дугаар тушаалд зааснаар иргэд тээврийн хэрэгсэл төлбөр авах цэгээр дамжин өнгөрөх бүр заавал бүртгүүлж, авто зам ашигласны төлбөр төлөх зохицуулалттай. Гэвч хэрэгжиж эхлээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн ч жолооч нар хураамжаа төлөхгүй байгаагаас төлөвлөгөөт зам засвар болон бусад ажлууд саатахад хүрчээ. Тиймээс авто зам ашигласны хураамжаа төлөхгүй бол хүү тооцохоор болж байгааг мэдэгдсэн.

Энэ төлбөрийг төлөөгүй тохиолдолд сайдын журамд заасны дагуу алданги тооцох зохицуулалттай.

Зам ашигласны төлбөрийн хэмжээ нь 12 хүртэл суудалтай тээврийн хэрэгсэлд 1000, 12-24 суудалтай болон хоёр тэнхлэгтэй, 3,5 тн жинтэй тээврийн хэрэгсэлд 2000, 24-өөс дээш суудалтай, эсвэл 2 тэнхлэгтэй, 3,5-18 тн хүртэл бодит жинтэй тээврийн хэрэгсэлд 3000,  18 тн-оос дээш жинтэй ачааны машинуудад тэнхлэгийн тоо болон жингээсээ хамааран 4-10 мянга, трактор 10 мянга, мотоцикл 500 төгрөг байна.

Харин орсон орлогыг авто замын арчлалт, урсгал засвар, гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан засвар, мөн авто замын засвар, арчлалтын ажлыг хариуцсан байгууллагын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, техник технологийг шинэчлэх, хөндлөнгийн хяналт тавих, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, мэргэжилтэн бэлтгэх зэрэгт тус тус зарцуулах заалттай ч хэрэгжилт хангалтгүй байгаа юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.46.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.