ЦЭРГИЙН САЛБАРТ ХАРИУЦЛАГАТАЙ ХИЙМЭЛ ОЮУН УХААН(REAIM) 2024

Дэлхийн 90 орчим улсын ЗГ-ын төлөөлөгч, батлан хамгаалахын сайд нар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид БНСУ-д болж буй “Цэргийн салбарт хариуцлагатай хиймэл оюун ухаан” (REAIM) 2024 дээд хэмжээний уулзалтад оролцож байна.

Хиймэл оюун ухааныг цэргийн салбарт ашиглах нь инновац хэдий ч олон эрсдэл, сорилтууд дагуулж болзошгүйг оролцогчид онцлон тэмдэглэж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, хүний ​​нэр төрийг хамгаалахад хариуцлагатай хиймэл оюун ухаанд хэм хэмжээ тогтоох, засаглал, хууль эрх зүйн орчин, зохицуулалтыг чухалчлан хэлэлцлээ. 2024 оны 9-р сарын 9,10-ны өдөр зохион байгуулагдсан уг арга хэмжээнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт болон албаны төлөөлөл оролцлоо.

REAIM-ийн дээд хэмжээний уулзалтыг БНСУ-ын ГХЯ, Үндэсний батлан ​​хамгаалах яам болон Нидерланд, Сингапур, Кени, Их Британи зэрэг улс хамтран зохион байгууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.105.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.