Нутгийн зарим хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно

Өнөөдрийн цаг агаарын мэдээллийг танилцуулж байна. 

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж 5-10 м/с, говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10 - 15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 21 - 26 градус, бусад нутгаар 15 - 20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ, бороо орохгүй, салхи зүүн өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, өдөртөө 16 - 18 градус дулаан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.48.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.